Монголын загвар өмсөгч Ш.Алтантуяа 2006 онд Малайзад хэрцгийгээр амь насаа алдсан. Тэгвэл тус улсын шүүхээс талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүлд 1.53 сая ам.долларын нөхөн төлбөр төлөхийг тус улсын Засгийн газар болон өөр гурван хүнд шийдвэрлэсэн.
Эл хэргийг шийдвэрлүүлэхийн тулд 15 жилийн турш хууль хяналтын байгууллагад хандаж, явсан Ш.Алтантуяагийн эцэг С.Шаарийбуу "Шударга үнэний төлөө надтай, сэтгэл санаа нэгтэй явж ирсэн та бүхэндээ сэтгэлийн үнэнийг хэлэхэд таатай байгаа боловч надад хүнд байнаа. Үнэний төлөө сэтгэл санаа нэгтэй байсан та бүхэнд талархья" гэжээ.