Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Жүжигчин Цогтоогийн дүүгийн орон сууцны камерыг шүүхээр өөрсдийгөө цагдаа гэж танилцуулсан 2 этгээд очсоныг шалгаж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 51 секунд

У.Цогтбаяр: Дүү рүү минь дайрч, миний зүрх сэтгэлийг мохоож байгаад намайг  дараад авбал хэн нэгэн хүн нь амжилтад хүрэх гээд байх шиг байнаӨнгөрөгч долоо хоногт жүжигчин У.Цогтбаярын дүүгийн гэрийн хаалганы завсраар газ шахсан гэх хэрэг гарсан. Эл хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл, мэдээллийн төвөөс дараах мэдээллийг өглөө.

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 23:43 минутанд “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ байхад хаалганы завсраар газ шахсан” гэх утгатай дуудлага мэдээлэл ирүүлснийг хүлээн авч шалгахад 2022 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 23 цаг 10 минутын орчим Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны хорооллын дугаар тоотын хаалганы гадна талд будгаар юм бичсэн, цаас наасан байдалтай байсныг тогтоон, шалгалтын ажиллагааг хийж байна.

Шалгалтын явцад цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн иргэнээс холбогдох мэдүүлгийг тухайн өдрийн 01-02 цагийн хооронд авсан. Тус орон сууцны харуул хамгаалалтын албаны хяналтын камерыг шүүх зорилгоор өөрсдийгөө цагдаагийн алба хаагч, эрүүгийн цагдаагийн албанаас явж байна гэж танилцуулан хөндлөн зураастай үнэмлэх үзүүлсэн гэх бөгөөд цагдаагийн байгууллагын алба хаагчийн үнэмлэх хөндлөн зураасгүй бөгөөд ямар бичиг баримт ашигласан талаар шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, хар хувцастай хоёр хүн орцноос гарч байгаа талаар бичлэгт байгаа юм байгаа аж. Цагдаагийн алба хаагчид очихоос өмнө камерийн бичлэгийг үзэхээр тухайн хоёр хүн үнэмлэх үзүүлсэн байна.

Маргааш Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Маргааш Улаанбаатарт -12 хэм хүйтэн
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.