Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийх үеэр сэтгүүлчид Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулах эсэх талаар тодрууллахад тэрбээр дараах хариултыг өглөө. Тодруулбал,
"Монголбанкны ерөнхийлөгч ажлаа хийж чадахгүй байна гэж үзэж байгаа. Мэдээж УИХ-аас томилогддог. Үндсэн чиг үүрэг нь Монгол мөнгөн тэмдэгтийн үнэ цэнийг хадгалах, инфляц, ханшийг барих. Гэтэл Монголбанк нь арилжааны банкнуудын төлөөлөл болсон. Ченжийн үүрэг гүйцэтгэх болсон.
Валют, алт худалдаж авч, борлуулдаг. Энэ дундаас ашиг хонжоо хардаг удирдлагуудтай. Тийм учраас Монголбанк үндсэн үүргээ биелүүлж чадахгүй байна гэж Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулах тухай асуудлыг УИХ-ын даргад уламжлахаар уг асуудлыг ЗГ-ын хуралдаанаар ярьсан" гэв.