Хөгжлийн банкны асуудлаарх Хянан шалгах түр хорооны хурал өнөөдөр болж сонсгол хийх өдрүүдийн товыг тогтсон. Мөн түр хорооноос Хөгжлийн банкны зээлтэй холбоотой гэрчээр дуудаж мэдээлэл авах 166 хүнийг зарлалаа. Ингээд хянан шалгах түр хороонд дуудагдсан УИХ-ын нэр бүхий гишүүд болон өмнө нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийн нэрсийг танилцуулж байна.
Хянан шалгах түр хороонд дуудагдсан УИХ-ын гишүүд:
- УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар
- УИХ-ын гишүүн С.Бямбацогт
- УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн
- УИХ-ын гишүүн Ш.Адьшаа
- УИХ-ын гишүүн Г.Амартүвшин
- УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг
- УИХ-ын гишүүн Ц.Анандбазар
- УИХ-ын гишүүн Г.Дамдинням
- УИХ-ын гишүүн Х.Ганхуяг
- УИХ-ын гишүүн Ч.Ундрам
- УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл
Хянан шалгах түр хороонд дуудагдсан УИХ-ын асан:
- УИХ-ын гишүүн асан С. Баярцогт
- УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав
- УИХ-ын гишүүн асан А.Сүхбат
- УИХ-ын гишүүн асан Д.Энхтайван
- УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа
- УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан