Жагсагчид гэр барих зөвшөөрөл хүссэн ч холбогдох газраас татгалзсан хариу өгсөн. Тиймээс жагсагчдад гэр барих зөвшөөрөл өг гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Тэгвэл НЗДТГ-аас "Нийслэлийн Засаг даргад хаяглаж, гэр барих зөвшөөрөл хүссэн 2 албан тоот иржээ. Эхнийх нь Цацрал болон Иргэн Энхмандах нэрээр ирсэн байна. Холбогдох хууль тогтоомжийн дагуу талбай дээр гэр барих боломжгүй тул холбогдох хариуг нь манай хуулийн хэлтсээс өгсөн. Яг талбай дээр одоо жагсаал цуглаан зохион байгуулж байгаа иргэдээс хүсэлт, шаардлага аль аль нь албан ёсоор ирээгүй юм байна. Яг жагсаалд оролцож буй жагсагчдаас хүсэлтээ өгвөл талбай дээр биш авто зогсоол дээр гэр барих боломжтой" гэх тайлбарыг өглөө.