Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

SOCIAL POP: Х.Тэмүүжин “У.Хүрэлсүх, Г.Занданшатар бол таван толгойн нүүрсийг дээрэмчний аргаар тонохыг зөвшөөрч, найр тавьсан 2” гэв

Ангилал
Social pop
Огноо
Унших
1 минут 16 секунд

Нүүрсний хулгайн хэрэг сөхөгдөж, олон нийтийн анхаарлын төвд ороод буй энэ цаг үед төрд алба хашиж байсан нөлөө бүхий эрхмүүд өөрсдийн байр суурийг ч тасралтгүй илэрхийлсээр байна. Тухайлбал, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин дараах байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр "Нэг нь Ерөнхий сайд болсныхоо, нөгөө нь УИХ-ын дарга болсныхоо төлөөсийг төлөхдөө Үндсэн хуулийг нулимж, ҮАБЗ эрх мэдэл төвлөрүүлэн, АТГ, Прокурор, шүүхийг хулгайчийн аргаар атгах, төмөр зам, таван толгойн нүүрсийг дээрэмчний аргаар тонохыг зөвшөөрч, найр тавин саймширсан хоёр...!

Ерөнхийлөгч нь төмөр зам тавина гээд нэг банктай хуйвалдаж илт сонирхлын зөрчилд орж байхад "Үндсэн хуулиар танд ийм эрх мэдэл, чиг үүрэг байхгүй" гээд хэлж, зогсоож чадахгүй шаардсан бүх юмыг нь өөрсдийн гарын үсэг, шийдвэрээр өгчихөөд одоо бүх буруу, хулгайгаа нөгөө хүн рүүгээ чихэх. Хариуцлага үгүй, попорсон хоосон шударга ёс" гэв.

May be a black-and-white image of 4 people, people standing and suit

Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ гэмт бүлэглэлүүдтэй зоригтой тэмцсэн учраас дайсан их хураасан
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ гэмт бүлэглэлүүдтэй зоригтой тэмцсэн учраас дайсан их хураасан
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд