Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Байгалмаа: Өнгөрсөн долоо хоногт COVID-19-ийн шалтгаанаар нэг иргэн нас барлаа

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 51 секунд

ЭМЯ-аас өнөөдөр Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 1111 төвд ирсэн гомдол мэдээлэл, томуу, томуу төст өвчний тухай мэдээлэл болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгаа эрхэлсэн дэд дарга Ж.Байгалмаа ковидын нөхцөл байдал болон томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр,

"2022 оны 48 дугаар долоо хоног буюу арваннэгдүгээр сарын 23-наас арванхоёрдугаар сарын 04-ний хооронд 933 коронавируст халдвар шинээр бүртгэгдлээ. Энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад хоёр дахин буурсан үзүүлэлт юм.

Бид BQ12 гэсэн омикроны дэд хэв шинжийг бүртгэхэд энэ нь хөнгөн өвчлүүлж байна. Мөн өнгөрөгч долоо хоногт нэг өвчтөн нас барж, ковидын улмаас нас барсан иргэдийн тоо 2315 боллоо.

Харин томуу, томуу төст өвчний идэвхжлийн үе үргэлжилж байна. Амьсгалын замын цочмог хүнд халдвараар хүүхдүүд голдуу өвчилж байна. Томуугийн В хүрээний болон H1N1 хүрээний вирус илэрсэн. Томуугийн нэг вирусийн орчил байдаггүй. Одоо манай улсад долоон вирусийн орчил байна. Би нэг төрлийн вирусийн халдвар авлаа гэхэд эмчилгээ хийлгэсэн ч дараагийн вирусээр дахин өвчлөх эрсдэл бий.

Иймд зарим иргэд томуу эмчлэгдэхүй, сунжраад байна гэдэг. Хэд хэдэн вирус зэрэг дэгдсэн, цаг агаар хүйтэн, агаар бохир байгаа нь эмчилгээг удаашруулахад нөлөөлж байна" гэв.

ШУУРХАЙ: Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралтыг өөрийнх нь хүсэлтээр ажлаас нь чөлөөлж, Р.Отгонжаргалыг томиллоо
ШУУРХАЙ: Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралтыг өөрийнх нь хүсэлтээр ажлаас нь чөлөөлж, Р.Отгонжаргалыг томиллоо
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.