Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралтыг өөрийнх нь хүсэлтээр ажлаас нь чөлөөлж, Р.Отгонжаргалыг томиллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 25 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар нүүрсний асуудалтай холбоотой хэд хэдэн асуудлуудыг хэлэлцэхээс гадна зарим агентлагын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Тодруулбал, эх сурвалжийн мэдээлж буйгаар Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралтын өөрийн хүсэлтээр үүрэг ажлаас нь чөлөөлжээ. Түүний оронд Засгийн газрын хуралдаанаас Цагдаагийн Ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригдын генерал Р.Отгонжаргалыг томилжээ.

ГЕГ-ын даргаар томилогдсон Р.Отгонжаргалын товч намтарыг хүргэж байна.

Овог, нэр: Рэгжийбуугийн Отгонжаргал
Төрсөн газар, он: Говь-Алтай аймаг, 1975 он.
Яс үндэс: Халх.
Үндсэн захиргаа: Улаанбаатар хот.
Нийгмийн гарал: Албан хаагч.
Боловсрол: Дээд,
Мэргэжил: Хуульч, эрх зүйч.
Цол, зэрэг: Бригадын генерал, Хууль зүйн ухааны магистр.

Төгссөн сургууль, дамжаа:
1997 онд Цагдаагийн дээд сургуулийг хуульч, эрх зүйч мэргэжлээр,
2006 онд Цагдаагийн академийг Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй төгссөн.

Гавъяа шагнал:
“Цагдаагийн гавъяа” тэмдэг, “Цагдаагийн алдар” хүндэт тэмдэг, “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг, “Цэргийн хүндэт медаль”, “Цэргийн гавъяаны одон”, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”.

Эрхэлж байсан ажил, албан тушаал, ажлын туршлага:
1993-1997 онд Цагдаагийн дээд сургуульд сонсогч;
1997-1998 онд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч;
1998-2002 онд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн үасгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст эдийн засгийн төлөөлөгч;
2002 онд Эрүүгийн цагдаагийн газрын 3 дугаар хэлтэст ахлах төлөөлөгч;
2002-2009 онд Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч;
2009-2012 онд Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст чиглэлийн ахлах мөрдөн байцаагч;
2012-2014 онд Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн дарга;
2014-2015 онд Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын дарга;
2015-2016 онд Техникийн газрын дарга;
2016-2017 онд Тусгай газрын дарга;
2017-2020 онд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга;
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар томилогдсон.

Ц.Янжиндулам

Засаг огцорвол хэн ялах вэ
Засаг огцорвол хэн ялах вэ
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.