Дархан-Уул аймгийн Дархан сумын 3-р баг “Тэс Петролиум” ХХК-ийн бинзений агуулахад гал түймэр гарсан талаар бид өмнө мэдээлсэн. Алба хаагчдыг очиход 2000 тоннын багтаамжтай АИ-92 шатахууны нөөцийн сав шатаж байсныг унтраахаар ажиллаж байгаа юм.
Тэгвэл орон нутгийн нэгдсэн эмнэлэг болон албаны хүмүүсээс авсан мэдээллээр "Нэг ажилтны биеийн байдал маш хүнд, эмнэлэгт хүргэгдсэн бол хоёр хүн ор сураггүй, олдохгүй байна" гэлээ.
Түүнээс гадна гал гарсан нөөцийн савны хажууд дахин нэг нөөцийн сав байгаа бөгөөд гал алдах эрсдэлтэй байгаа учир ОБГ-ын алба хаагчид галыг тархаахгүйн тулд шуурхай арга хэмжээ авч байгаа аж.