Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын оюутан, судлаачид сансар судлалын чиглэлээр Кюүшүгийн их сургуульд суралцах боломжтой боллоо

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
2 минут 37 секунд

Монголын сансрын үндэсний зөвлөл, ОНДО Спейс ХХК нар Япон улсын Кюүшүгийн технологийн институттай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Кюүшүгийн Технологийн Институт нь Мазаалай хиймэл дагуулын туршилт хөгжүүлэлтээрээ Монголчууд бидний танил болсон, нэр хүндтэй байгууллага юм.

Монголын сансрын үндэсний зөвлөлийг төлөөлж ЦХХХ-ны сайд, Сансрын үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Учрал, Кюүшүгийн технологийн институтийн Ерөнхийлөгч Ясунори Митани нарын гарын үсэг зурсан санамж бичгийн хүрээнд харилцаа холбоо, сансар судлалын салбарт орчин үеийн технологийн дэвшлийг нэвтрүүлэх, хүний нөөц бэлтгэх, хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах, Монголын оюутнууд болон судлаачид сансар судлалын чиглэлээр Кюүшүгийн их сургуульд суралцах үүд хаалга нээгдэж байна.

Мөн Монгол Улсын Ondo Space компани, Япон Улсын Кюшүгийн Технологийн Институт хоорондын хамтын ажиллагаа нь манай орныг сансрын технологи, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт шинэ төвшинд гаргана гэдэгт итгэлтэй байна.

ONDO Space ХХК эхний ээлжид технологийн туршилтын 3 хиймэл дагуулыг 2023 онд хөөргөхөөр төлөвлөж улмаар ирэх 5 жилийн хугацаанд нийт 176 ширхэг ижил төрлийн хиймэл дагуулыг дотооддоо бүтээж, сансарт гаргах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Энэхүү хиймэл дагуулууд ажиллагаанд орсноор дэлхийн хаанаас ч, үүрэн холбооны сүлжээ ороогүй газраас ч мэдээлэл дамжуулах боломжтойгоос гадна машин хоорондын харилцаа, алсаас удирдах систем, IoT зэрэгт чиглэсэн үйлчилгээ үзүүлэх юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан 2022 оны 11 дүгээр сарын 29-өөс 12 дугаар сарын 02-ний өдрүүдэд Япон Улсад төрийн айлчлал хийж байна. Ерөнхийлөгчийн айлчлалтай тус гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаа давхцаж байгаагаараа онцлог.

Найрамдалт харилцааны тэгш ой тохиож байгаатай холбогдуулан Япон Монголын харилцааны гүүр болж буй, мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо Даваажаргал санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаанд оролцож, цаашдын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

“НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГЫН 80 ЖИЛ-ХӨГЖИЛ, ШИНЭЧЛЭЛИЙН АЛСЫН ХАРАА” ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.