Цагдаагийн байгууллагаас өнөөдөр уаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр, Цахим орчинд тархаад буй нэгэн иргэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад бусадтай маргаан үүсгэж буй хэргийн талаар мэдээлэл өглөө.
Тодруулбал, "Цагдаагийн байгууллагад энэ оны есдүгээр сарын 01-нээс 02-ны өдөр шилжих шөнө Хан-Уул дүүрэгт байрлах хотхоны зогсоолоос 34 настай иргэн Д нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Toyota Рrius-20, LEXUS 250 маркийн автомашиныг мөргөн бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Уг мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн замын цагдаагийн хэлтэсээс зөрчлийн хэргийг нээж, шалгалтын ажиллагааг явуулж байна. Мөн тухайн иргэн бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан" гэв.