Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлт ба дэд бүтэц, мэдээллийн хүртээмж“ хэлэлцүүлэг боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 47 секунд

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө үндэсний зөвлөл ТББ хамтран 11 дүгээр сарын 22-нд МУИС-ын Номын сангийн хурлын танхимд "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлт ба дэд бүтэц, мэдээллийн хүртээмж" хэлэлцүүлэг боллоо. Холбогдох хууль, дүрэм, журмуудын хэрэгжилтийн бодит нөхцөл байдлыг нотолгоонд суурилсан судалгааны үндэслэлтэй гаргаж, тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг оновчтой тодорхойлох нь хэлэлцүүлгийн онцлог юм.

Хэлэлцүүлгийн үр дүнд зөвлөмж боловсруулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж, эрх зүйн орчин, стандарт, дүрэм, журмын хэрэгжилтийн биелэлт сайжирч, зөвлөмжийг холбогдох газарт хүргүүлж ажиллах юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн эрх зүйн баримт бичгүүдэд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бусадтай адил тэгш байх үндсэн дээр хөдөлмөр эрхлэх, эрүүл аюулгүй хөдөлмөрийн нөхцөлөөр хангагдах, мэргэжлийн сургалтад үр дүнтэйгээр хамрагдах, ажил хайх, ажилд орох, ажиллах болон ажилдаа буцаж орох боломж нөхцөл, мэргэжлийн хувьд дэвших, боломжит хэрэглэгдэхүүнээр хангагдах, мэргэжлийн нөхөн сэргээлт, ажлын байрыг нь хадгалах байдлаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, зам тээвэр, барилга байшин доторх болон гаднах байгууламжийн хүртээмжтэй байдал, мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээ ХБИ-дэд хүртээмжтэй хүргэх зэрэг асуудлуудаар ХНХЯ, БХБЯ, ЦХХХЯ, ХХҮЕГ, БХтөв, И-Монгол академи, ХСХГ зэрэг холбогдох газрууд оролцсон ажил хэрэгч хэлэлцүүлэг боллоо.

“DISABILITY EXPO 2022” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн өдөрлөг болно
“DISABILITY EXPO 2022” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн өдөрлөг болно
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.