Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн ерөнхий боловсролын 25 дугаар сургуулийн сурагчдад сэтгэлзүйн зөвлөгөө өгч, сургалт явууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 59 секунд

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран өнөөдөр Нийслэлийн ерөнхий боловсролын 25 дугаар сургуулийн сурагчдад сэтгэлзүйн оношилгоо хийх, гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэл олгох, багш нарт ганцаарчилсан хууль эрх зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх” үйл ажиллагаа зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагаанд нийт 30 гаруй сурагч, багш сэтгэлзүйн оношилгоо, яаралтай тохиолдолд цагдаа болон хүчирхийллийн эсрэг ямар арга хэмжээ авах, багш нар ганцаарчилсан хууль эрх зүйн мэдээлэл авлаа.

Мөн Нийслэлийн цагдаагийн газрын сэргийлэгч хүү, охин сурагчдад зөвлөмж өгч, яаралтай тохиолдолд цагдаагийн байгууллага болон, хүчирхийллийн эсрэг төвд хандаж болохыг зөвлөсөн юм.

Улаанбаатарт -4 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -4 хэм хүйтэн байна
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.