Дархан-Уул аймгийн Дархан суманд оршин суух гэрээсээ энэ сарын 4-ний өдөр гараад сураггүй алга болсон 16 настай охиныг эсэн мэнд олсон гэж цагдаагийн байгууллагас мэдээлсэн боловч охины ар гэрээс нь олоогүй гэх зөрүүтэй мэдээллийг өгөөд буй. Үүнтэй холбоотойгоор ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. Энэ талаар ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны эрэн сурвалжилах хэлтсийн дарга н.Очгэрэл "Охины ар гэрийнхэнтэй өнөөдөр уулзсан. Эрэн сурвалжилах ажиллагааны явцыг танилцуулсан. Ойлголцолд хүрсэн. Охины аав, ээжийг боломжтой бол Түнхэл тосгонд очих хүсэлтийг тавьсан.
Цагдаагийн байгууллагын хэмжээнд алба хаагчдын ашигладаг эрэн сурвалжилах сан бий. Энэ санд сураггүй алга болсон иргэнийг зарлан мэдээлж, үүний дагуу эрэн сурвалжилах ажиллагааг явуулдаг. Охины тухай баттай эх сурвалжаас холбогдох хүмүүсээс тайлбар мэдүүлэг авсаны үндсэн дээр тухайн охиныг Түнхэл тосгоноос явсан болохыг тогтоосон. Цаашид эрэн сурвалжилах шаардлагагүй нөхцөл тогтоогдсон тул ажиллагааг цагдаагийн байгууллага дотроо л зогсоосон. Огт зогсоочихсон гэсэн үг биш. Хариуцсан алба хаагчид Түнхэл тосгонд уулнаас очиж охиныг авч ирэх, ар гэрт нь хүлээлгэж өгөх ажлууд хийгдэж байгаа.
Ууланд холбоо барих боломжгүй. Ар гэрт нь хэлсэн. Эрхшээлд оруулаад авч явсан зүйл тогтоогдоогүй" гэв.