Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: 16 настай охин Улаанбаатарт ирээд 2-3 хоноод, Түнхэл рүү галт тэргээр явсан нь тогтоогдсон

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 13 секунд

No description available.

Дархан-Уул аймгийн Дархан суманд оршин суух гэрээсээ энэ сарын 4-ний өдөр гараад сураггүй алга болсон 16 настай охиныг эсэн мэнд олсон гэж цагдаагийн байгууллагас мэдээлсэн боловч охины ар гэрээс нь олоогүй гэх зөрүүтэй мэдээллийг өгөөд буй. Үүнтэй холбоотойгоор ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.

Энэ талаар ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны эрэн сурвалжилах хэлтсийн дарга н.Очгэрэл "Дархан-Уул аймгаас алга болсон охиныг эрэн сурвалжилах ажиллагааны явцад тухайн иргэн Улаанбаатар Дархан чиглэлийн нийтийн тээврийн хэрэгслээр хотод ирээд Баянзүрх дүүрэгт 2-3 хоноод 11 дүгээр сарын 9-ний өдөр Улаанбаатар Түнхэл чиглэлийн галт тэргээр Түнхэл сум руу явсан нь тогтоогдсон. Тэнд очоод дэлгүүрээс худалдан авалт хийгээд, иргэн Ж-ийн машинд суугаад уул руу хэсэг хүмүүстэй цуг явсан нөхцөл байдал тогтоогдсон байгаа. Иргэн Ж автомашинтайгаа явж байхад Түнхэл тосгоны иргэнтэй тааралдахдаа Зил 130 машинтай бүхээгтээ эмэгтэй хүүхэд суулгаж, өөр хэсэг хүмүүстэй цуг самарт явж байсан. Минжийн Хангайд Хөх чулуут гэх газар отоглоно гэх яриатай явж байсан байгаа юм.

Отоглож байгаа газар руу нь явахын тулд замдаа 2-3 гол гаталдаг, жижиг машин явах боломжгүй газар юм байна. Өнөөдрийн байдлаар цагдаагийн байгууллагын алба хаагчид Түнхэл тосгонд ажиллаж байна. Тодруулбал, тухайн орон нутгийн байдлыг сайн мэддэг хүнийг аваад самарт явсан хүмүүсийн отоглож буй газар руу явах ажиллагааг зохион байгуулж байна. Унаа тэрэгний асуудал байна. Нутгийн иргэдээс Зил 130 машиныг нь хөлслөөд явахад 8-9 сая төгрөгийн шатахууны зардал гардаг юм байна. Хоёрдугаарт, сүлжээ барьдаггүй газар юм" гэлээ.

ЦЕГ: 16 настай охины байршлыг тогтоосон, цас их орсон тул уулнаас буулгахад цаг их орж байгааг ар гэрт нь мэдэгдсэн
ЦЕГ: 16 настай охины байршлыг тогтоосон, цас их орсон тул уулнаас буулгахад цаг их орж байгааг ар гэрт нь мэдэгдсэн
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.