БНСУ-ын Сөүл хотын Итэвоны шөнийн цэнгээний дүүрэгт олны хөл хөдөлгөөн ихсэж, 150 орчим хүн амиа алдаж, олон арван хүн шархадсан нь дэлхий нийтийг цочроож байна. Сүнсний баярт оролцсон иргэд маш их бөөгнөрөл үүсгэж, амьсгалахад хэцүү байсан аж. Улмаар нэг нэгийгээ даран унаж, 150 гаруй хүн дарагдан, амьсгалах боломжгүйгээс амиа алдсан байдаг.
Тэгвэл уг эмгэнэлт үйл явдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийллээ.
Тэрбээр "Сөүл хотын Итэвонд болсон харамсалтай үйл явдалд Монгол Улсын иргэдийн нэрийн өмнөөс БНСУ-ын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж байна. Энэ эмгэнэлт үед бид та бүхэнтэй хамт байна" хэмээжээ.
I express my sincere condolences on behalf of Mongolian citizens to the people of the Republic of Korea, following the tragic incident in Itaewon. We stand together with you during this tragic time. My thoughts and prayers to the families and friends of the deceased and injured.
— Л.Оюун-Эрдэнэ (@OyunerdeneMN) October 30, 2022