Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТҮТ: Сүхбаатар, Хэнтий, Дорнод чиглэлийн нийтийн зорчигч тээврийг өнөөдөр зогсоож байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Өнөөдөр буюу 2022.10.30-ны өдөр цаг агаарын нөхцөл байдал хүндэрч байгаа тул замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэдийг аюул, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Сүхбаатар, Хэнтий, Дорнод чиглэлийн нийтийн зорчигч тээврийг зогсоохоор боллоо гэж АТҮТ-өөс мэдээллээ.

Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсч замын хөдөлгөөнд тээврийн хэрэгсэл оролцох хүндрэл үүсч байна. Иймд орон нутагруу зорчих жолооч нар тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг хангах, өвлийн дугуйгаа сольж анхаарал болгоомжтой зорчино уу хэмээлээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна
 
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.