УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ц.Туваан "Төв банкны хараа муу байна, Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч өө, удирдлагын багийнхан. Онилоод байгаа инфляцаа онохгүй байна. Зургаа, найман хувь руугаа онилох ажлаа сайн хийгээрэй. Инфляц иргэдийн кармаа, тор хоёрыг хүнд онилж байгаа. Энэ асуудал дээр өдөр, шөнөгүй толгойгоо ажиллуулах хэрэгтэй. 100 мянган төгрөгт авах зүйл гэж бараг байхгүй боллоо" гэв.