"Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг үүрэгт ажлаас нь өчигдөр чөлөөлсөн. Тодруулбал, түүнийг удаа дараа ёс зүйн алдаа гаргасан болон хугацаат үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй үндэслэлээр ажлаас нь ийнхүү чөлөөлсөн байдаг.
Эл асуудалтай холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "ЗГХЭГ-аас яаралтай ажлын хэсэг байгуулж "Өргөө" амаржих газарт шалгалт оруулах чиглэл өгсөн. Тус газрын захирал Ж.Энхцэцэг үнэхээр ажлаа явуулахын тулд зөв шаардлага тавиад чөлөөлсөн бол бид шийдвэрээ эргэж харах ёстой. Ер нь төрийн түвшинд хариуцлагын тогтолцоо маш их суларсан байна гэж үзэж байна" гэв.