Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Япон Улсын иргэний агаарын тээврийн “Japan airlines” компани ирэх оноос манай улс руу шууд нислэг үйлдэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 2 секунд

Монгол Улсын Засгийн газраас 2023, 2024 оныг Зочлох жил болгон зарласантай холбогдуулан ирэх жил манай орныг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, тэр дундаа Япон улсаас ирэх жуулчдын тоог 100 мянгад хүргэхээр зорилт дэвшүүлж, энэ зорилтын хүрээнд агаарын тээврийн либералчлалд, нислэгийн давтамж, тоог нэмэгдүүлэх чиглэлээр салбарын сайд нар хамтарсан уулзалт хийлээ.

Энэ жил Монгол, Япон хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. Түүхэн цаг хугацаанд манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа эдүгээ стратегийн түншлэлд хүрч, хамтын ажиллагаа бүхий л салбарыг хамран хоёр талын төдийгүй олон улс, бүс нутгийн түвшинд гүнзгийрэн хөгжиж байна гэдгийг талууд онцлоод, дараагийн 50 жилд энэхүү найрамдалт харилцааг улам бэхжүүлж, аялал жуулчлал, эдийн засаг, бизнесийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

“JAPAN AIRLINES”/JAL/ иргэний агаарын тээврийн компанийн хувьд манай улсад 2006,2008 онуудад 25 удаагийн нислэг үйлдэж байсан туршлагатай төдийгүй цаашид агаарын тээвэр, аялал жуулчлалын салбарт хоёр орныг холбох “далавч” болон ажиллах хүсэлтэй байна гэдгээ уулзалтын үеэр тус компанийн борлуулалт хариуцсан гүйцэтгэх захирал хатагтай Накано Хошико хэллээ.

Түүнээс гадна өчигдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Япон Улс руу нэвтрэхэд шаарддаг байсан Ковид цар тахлын үеийн аливаа зохицуулалтууд бүгд цуцлагдаж байгаа тул аялал жуулчлал болон бусад зорилгоор тус улсыг зорьж байгаа жуулчдын тоо нэмэгдэх хандлагатай болж байгаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-д албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-д албан ёсны айлчлал хийхээр мордлоо
 
Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг “Эрдэнэт үйлдвэр“ ТӨҮГ  эзэмшинэ
Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг “Эрдэнэт үйлдвэр“ ТӨҮГ эзэмшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.