Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ИНФОГРАФИК: 20 мянган төгрөгөөр АРВАН жилийн өмнө 12, ТАВАН жилийн өмнө 8, ӨНӨӨДӨР 3 нэр төрлийн бараа худалдан авч байна

Огноо
Унших
3 минут 14 секунд
Edited by Ubn.mn

Өнөөгийн байдлаар 20 мянган төгрөгийн бодит худалдан авалтын чадварыг инфляцаас хамааран анх гүйлгээнд гарч байсан үеэс 70 хувиар буурсан буюу гарч байсан 2006 оны үнээр 5960 төгрөгтэй тэнцэж байна.

Тэгвэл 10 жилийн өмнө буюу 2012 оны мөн үед 20 мянган төгрөгөөр өргөн хэрэглээний хэдэн төрлийн бүтээгдэхүүн худалдан авдаг байсан, одоо /2022.09 сар/ хэрхэн өөрчлөгдсөнийг хүргэж байна.

2012 оны 09 дүгээр сарын байдлаар 20 мянгатын дэвсгэрээр өргөн хэрэглээний 12 төрлийн бүтээгдэхүүн худалдан авах боломжтой байв. Тухайлбал,

- Мах /1кг/- 6670 төгрөг,

- Цагаан будаа /1кг/- 1729 төгрөг,

- Төмс /1кг/- 980 төгрөг,

- Элсэн чихэр /1кг/- 1744 төгрөг,

- Гурил /1кг/- 790 төгрөг,

- Ургамлын тос- 2708 төгрөг,

- Өндөг /1ш/- 260 төгрөг,

- "Атар" талх /1ш/- 653 төгрөг,

- "Шинэ сүү" /1литр/- 1431 төгрөг,

- Лууван /1кг/- 1070 төгрөг,

- Байцай /1кг/- 930 төгрөг,

- Бөөрөнхий сонгино /1кг/- 1074 төгрөг тус тус байв. Эдгээр өргөн хэрэглээний бүтээгдэхүүний худалдан авалтын нийт үнийн дүн 20 039 төгрөг болж байна.

Бараа бүтээгдэхүүний үнийн мэдээллийг Үндэсний Статистикийн Хорооны мэдээллээс ашигласан болно

Харин 2017 онд буюу 5 жилийн дараа 20 мянган төгрөгөөр дараах өргөн хэрэглээний 8 нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг худалдан авах боломжтой байв. Үүнд:

- Мах /1кг/- 6247 төгрөг,

- Цагаан будаа /1кг/- 2660 төгрөг,

- Төмс /1кг/- 1235 төгрөг,

- Элсэн чихэр /1кг/- 2625 төгрөг,

- Гурил /1кг/- 1233 төгрөг,

- Ургамлын тос- 3535 төгрөг,

- "Атар" талх /1ш/- 1175төгрөг,

- Бөөрөнхий сонгино /1кг/- 1370 төгрөг тус тус байжээ. Энэ нь нийт 20 080 төгрөг болж 2012 онтой харьцуулахад нийт 6237 төгрөгийн 4 нэр төрлийн бүтээгдэхүүнээр хязгаарлагдсан байна.

Бараа бүтээгдэхүүний үнийн мэдээллийг Үндэсний Статистикийн Хорооны мэдээллээс ашигласан болно

"2022 оны 09 дүгээр сарын байдлаар 20 мянган төгрөгөөр дунджаар 3 нэр төрлийн бүтээгдэхүүн худалдан авах боломжтой"

- Мах /1кг/- 11 762 төгрөг,

- Цагаан будаа- 4646 төгрөг,

- "Шинэ сүү" /1литр/- 3641 төгрөг тус тус байна. Эдгээр гурван бүтээгдэхүүний нийт үнийн дүн 20 042 төгрөг болж байгаа юм.

Бараа бүтээгдэхүүний үнийн мэдээллийг Үндэсний Статистикийн Хорооны мэдээллээс ашигласан болно

Дээрх мэдээллээс харахад 10 жилийн өмнө буюу 2012 онд 20 000 төгрөгөөр өргөн хэрэглээний 12 төрлийн бүтээгдэхүүн худалдан авдаг байсан бол 2022 онд 3 төрөл болтлоо 75 хувиар буурчээ.

Д.Амарбаясгалан: Төр үдийн хоол хийдэг, амралтын газар ажиллуулдаг, цайны газарт оролцдог байж болохгүй
Д.Амарбаясгалан: Төр үдийн хоол хийдэг, амралтын газар ажиллуулдаг, цайны газарт оролцдог байж болохгүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд