Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан: Төр үдийн хоол хийдэг, амралтын газар ажиллуулдаг, цайны газарт оролцдог байж болохгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 59 секунд

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2022.09.26/ “Хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй уулзлаа.

Энэ үеэр тэрбээр, "Төр үдийн хоол хийдэг, амралтын газар ажиллуулдаг, цайны газарт оролцдог байж болохгүй. Өөрөөр хэлбэл хувийн хэвшил хийх боломжтой ажлуудад төр оролцдог, ажил булаацалддаг байх ёсгүй.

Улсын төсөвт орлого бүрдүүлдэггүй, ашигтай ажилладаггүй төрийн өмчийн компани, төрийн өмчит үйлдвэрийн газруудын жагсаалтыг гаргаж холбогдох арга хэмжээг авна. Цаашид хувийн хэвшилд даатгах боломжтой ажлуудад төр хутгалдахгүй байх, ажил авсан хувийн компаниуд ажлаа чанартай гүйцэтгэх ёстой гэдгийг аль аль талдаа анхаарах нь зүйтэй" гэдгийг хэллээ.

ОХУ: Дайчлагдсан иргэн цэрэг татлагын комиссын даргыг бууджээ
ОХУ: Дайчлагдсан иргэн цэрэг татлагын комиссын даргыг бууджээ
 
МСНЭ: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэхэд хэвлэлийнхний байр суурь, МСНЭ-ийн төлөөллийг оролцуулахыг шаардаж байна