Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЖУРАМ: БНСУ руу Монгол жуулчдыг хэрхэн визгүй нэвтрүүлэх вэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 46 секунд

БНСУ-ын Засгийн газрын шийдвэрээр Монгол Улсын бүлэг жуулчид Солонгосын Ганвон мужийн Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин 15 хүртэл хоног визгүй зорчих боломжтой болсон. Ингэхдээ Ганвон муж, Сөүл хотод л аялах боломжтой бөгөөд энэхүү шийдвэр ирэх аравдугаар сарын 1-нээс 2023 оны тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчлэх юм.

Мөн тус аяллыг зохион байгуулах эрх авсан 10 компанийн нэр тодроод буй.

Тэгвэл БНСУ-ын талаас Монгол иргэдийг БНСУ руу визгүй нэвтрүүлэхэд дараах журмыг баримтлахаар заажээ.

ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ

  • Сонгогдсон аялалын компани, аяллын хөтөлбөрт хамрагдах
  • Ганвон мужаас тухайн орондоо бүлэг жуулчдын аяллыг зохион байгуулахаар сонгогдсон компани
  • ЭСЯ-наас сонгон шалгаруулсан, Монголдоо аяллыг хариуцан ажиллах сонгогдсон аяллын компани
  • КОВИД-19 халдварын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан байх
  • Нэг нислэгээр Монголоос нисэж, ЯньЯн ОУНБ-аар хил нэвтрэн, тухайн нислэгээр ЯньЯн олон улсын нисэх буудлаар буцаж хилээр гарах 5 болон түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэй аяллын баг байх

АЯЛАХ БОЛОМЖТОЙ БҮС НУТАГ

  • Ганвон муж болон нийслэлийн орчмын бүс

АНГИЛАЛ БОЛОН ХУГАЦАА

  • Журмын дагуу C-3-2 төрлийн визэнд хамаарах боловч дээрх шаардлагыг хангасан тохиолдолд В-2-94 (жуулчин дамжин өнгөрөх) ангиллаар, 15 хоног оршин суух зөвшөөрөл олгоно.

ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • Зорчихоос өмнө вакцины бүрэн тунд хамрагдах зэрэг хорио цээрийн дэглэм мөрдөх
  • Нэг нислэгээр ирэх болон буцах
  • Бүлэг жуулчдын "Аяллын эрх зүйн туслагч"-ийн үйл ажиллагаа болон зардлыг хүлээн зөвшөөрсөн байх
  • Хувь хүний мэдээлэл гэх мэт хилээр нэвтрэхэд шаардагдах мэдээллээр хангахад зөвшөөрөх

ХАРИУЦЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ

  • Улс тус бүрийн хилээр буцаж гараагүй иргэдийн нийт нэмжээ 5 хувиас их болсон бол тухайн улсад зөвшөөрсөн визгүй зорчих хөтөлбөрийг цуцлах боломжтой
  • Аяллын компани тус бүрийн хилээр буцаж гараагүй аялагчийн нийт хэмжээ 3 хувиас их болсон бол анхааруулга, 5 хувиас их болвол сонгон шалгаруулалтыг цуцлана хэмээжээ.

Харин Монголын аяллын компаниуд ямар шаардлага тавьж байгаа, дансанд 10-20 сая төгрөг байршуулсан байх ёстойг бид мэдээлсэн. Уг мэдээллийг энд дарж унших боломжтой.

Засгийн газар маргааш хуралдана
Засгийн газар маргааш хуралдана
 
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.