ХУД дүүрэгт баригдаж байгаа NCD GROUP-ийн Vega city хотхоны барилгын гурван давхрын бетон цутгалт хийгдэж байхад дээвэр нурж, бэртэж гэмтсэн хүмүүсийг эмнэлгийн байгууллага ирж авсан байна. Энэ талаар бид цагдаагийн байгууллагаас тодруулахад,
"Цагдаагийн байгууллагад энэ оны есдүгээр сарын 19-ний өдрийн 18:42 цагт хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Барилга нураад хүмүүс дарагдсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийн дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад баригдаж байгаа барилгын гурван давхрын цутгалт хийгдэж байх үед дээвэр нурж, тус барилгад ажиллаж байсан 25 настай, эрэгтэй “А” гэгч дарагдаж гэмтсэн хэргийг тус цагдаагийн хэлтэст шалгаж байна" гэлээ.