Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр "ОХУ-ын Луганск, Донецкийн бүгд найрамдах улсад явуулж байгаа цэргийн тусгай ажиллагаатай холбогдуулан МУ-ын цэргийн насны 18-45 насны эрчүүдийг гэрээт цэргийн албанд бүртгэж эхэллээ. Орос ахан дүүстэйгээ цуг Тужийн нарс, Халхын гол, Чөлөөлөх дайнд мөр зэрэгцэн тулалдаж явсан он жилүүдээ эргэн дурсаж НАТО-гийн гар хөл болсон Украины эсрэг ариун дайнд мордоцгооё" гэх утгатай мэдээлэл Монгол Улсын БХЯ, ОХУ-ын Батлан хамгаалах яамны логотойгоор цацагдсан.
Энэ асуудалд салбар яамнаас албан ёсны мэдээлэл хийхээр болжээ. Өөрөөр хэлбэл тус яамдын логог ашиглаж худал мэдээлэл тараасан байна.