Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маргааш Улаанбаатарт 15 хэм дулаан, бороогүй

Ангилал
Бусад
Огноо
Унших
2 минут 15 секунд

09-р сарын 05-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, цочир хүйтэрнэ, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 8-13 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 12-17 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 14-16 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 12-14 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 12-14 градус дулаан байна.

АУДИТ: АМГТГ-ын өмнөх оны санхүүгийн аудитаас 4 тэрбум 726 сая төгрөгийн зөрчил илэрчээ
АУДИТ: АМГТГ-ын өмнөх оны санхүүгийн аудитаас 4 тэрбум 726 сая төгрөгийн зөрчил илэрчээ
 
ЭМИЙН СОНСГОЛ: Өргөө амаржих газар худалдан авах гэрээг байгуулахаас өмнө тариурыг 7 өөр, мэс заслын утсыг 9 өөр үнээр худалдаж авсан байна
ЭМИЙН СОНСГОЛ: Өргөө амаржих газар худалдан авах гэрээг байгуулахаас өмнө тариурыг 7 өөр, мэс заслын утсыг 9 өөр үнээр худалдаж авсан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.