Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Лаос улсын Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит манай улсад айлчилж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит 2022 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирэв.

Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит-ийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пэнгсаван Гээвбасөд болон албаны бусад хүмүүс угтав.

Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит-ийн Монгол Улсад хийж буй энэхүү айлчлал нь 20 жилийн дараа Монгол Улсад хэрэгжиж буй айлчлал юм. Айлчлалын үеэр БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийнэ.

Дотоодын арматурын хэрэгцээг 100 хувь хангах ТЭЗҮ бүхий гангийн үйлдвэр барих төсөл зогсонги байдалд оржээ
Дотоодын арматурын хэрэгцээг 100 хувь хангах ТЭЗҮ бүхий гангийн үйлдвэр барих төсөл зогсонги байдалд оржээ
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.