Монголын хип хоп урсгалын хөгжил дэвшил, өнгө төрхийг тодорхойлогч "Tatar" & "Lumino" хамтлагууд маргааш буюу /2022.09.03/-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд 'THE BEST" тоглолтоо хийх юм. Тэгвэл өнөөдөр тоглолтын бэлтгэл ажлын талаар болон тоглолтын талаар мэдээлэл өглөө.
Lumino хамтлагийн гишүүн Бажи /Батхишиг/ дараах зүйлийг хэллээ. Тэрбээр "Тоглолт болоход ердөө нэг хоног үлдлээ. Бүтэн сар гаруйн хугацаанд бэлтгэл ажил хийлээ. Тоглолтыг маань "On&Off" продакшны захирал С.Ононбат ах найруулан ажиллаж байна.
Төв цэнгэлдэх хүрээлэнд анх удаа амьд хөгжимтэй хип хоп тоглолт болж байгаагаараа илүү онцлогтой. Энэ бол бидний хувьд маш том түүхийг бүтээж буй тоглолт юм. Нийт 600 гаруй хүн арын алба болон оролцож байгаа нүсэр тоглолт болно.
Тоглолт зөвхөн хоёр хамтлагийн 41 дуу 4 цаг 30 минут үргэлжилнэ. Үзэгчиддээ гэнэтийн бэлэг барихаар төлөвлөсөн байгаа. Таслбарыг shoppy.mn сайтаас авч болно мөн цахимаар авах боломжгүй бол цэнгэлдээс авах боломжтой. Бид үзэгчдээ 14:00 цагт оруулахаар төлөвлөсөн бөгөөд 18:00 цагаас эхлээд яг цагтаа дуусах ёстой. Тиймээс үзэгчид маань яг цагтаа ирцгээгээрэй гэж хүсч байна.
Манай хоёр хамтлагийн хувьд хоёр дахь удаагаа хамтран тоглолтоо зохион байгуулж байгаа. Анх 2004 онд UB palace-т хоёр өдрийн тоглолт хийж байсан" гэв.