Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Янжмаа: 119 дугаарт гадаадаас 130 иргэн хандаж, зөвлөгөө авсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд


ЭМЯ-наас Ковид-19 халдварын талаар ээлжит мэдэгдэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхийн бусад улс орнуудад нөхцөл байдал ямар байгаа талаар болон Ковид-19-тэй холбоотой судалгааны үр дүнг танилцууллаа.

ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.ЯнжмааХБНГУ-д өчигдөр халдвартай 1639 хүн нэмэгджээ. Өчигдөр тус улсад эрдэмтдийн нийгэмлэгээс шинэ халдварын тохиолдлуудыг бууруулж тэмцэх нь илүү үр дүнтэй арга хэмээх мэдэгдлийг хийжээ. БНСУ-д өчигдөр шинээр 6 тохиолдол, нас баралт 2 бүртгэгджээ. Эдгэсэн 200 гаруй хүн дахин халдвар аваад эдгэсэн бөгөөд эдгээр хүмүүс халдварыг цааш тараахгүй гэж мэдэгджээ. Гадаадад амьдарч буй иргэдэд зориулж 119 дугаарын утсыг ажиллуулж байна. Өнөөдрийн байдлаар нийт 130 иргэн энэ утас руу холбогдон, зөвлөгөө авчээ. Голдуу ОХУ-аас утсаар холбогдсон байна.    

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл: ​Өчигдөр БНСУ-аас ирсэн хүмүүсийг нийт 7 газар тусгаарласан, зорчигчдын биеийн байдал хэвийн байна. Хүүхдүүд гадаа амны хаалтгүй тоглож байна, хүүүхдийн талбай дээр тоглуулахгүй байх зөвлөмжийг дахин өгье.Үсчин, гоо сайхан гэх мэт хүний биед хүрч үйлчилдэг газруудад ариун цэврийн дэглэм барих зөвлөмжийг хүргүүлсэн.

18.3 сая эх мал төллөөд байна
18.3 сая эх мал төллөөд байна
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.