Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

З.Мэндсайхан: 16 ААН-ийн 9537,6 мянган тонн махыг экспортод гаргах боломж бүрдлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 24 секунд

Монгол Улсын засгийн газар өнөөдөр /2022.08.24/ ээлжит хуралдаанаа хийж, шийдвэрээ танилцуулж байна. Хуралдаанаар, ургац хураалтын урьдчилсан баланс, махны экспортын талаар танилцуулга хийсэн. Тэгвэл мах махан бүтээгдэхүүний экспортын талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өгөхдөө дараах зүйлийг хэллээ.

Тэрбээр, "Өнгөрсөн зургаадугаар сарын 08-ны өдрийн ЗГ-ын 32 дугаар тэмдэглэлд дулааны аргаар боловсруулсан мах махан бүтээгдэхүүнийг экспортод гаргахыг түр түдгэлзүүлсэн. Үүнтэй холбоотойгоор МХЕГ болон холбогдох хуулийн байгууллагууд шалгалт хийж дууссан.

Шалгалтаар, Экспорт хийх эрхтэй 11 ААН-ийн дулааны аргаар боловсруулсан 5720 тонн мах, 7 ААН-ийн 3817 тонн адууны мах буюу нийт 10 орчим тонн махыг экспортод гаргах эрүүл ахуйн шаардлага хангасан гэж үзээд, өнөөдрийн хуралдаанаар оруулж шийдвэрлүүлэлээ.

Ингэснээр нийт 16 ААН-ийн 9537,6 мянган тонн махыг экспортод гаргах боломжийг бүрдүүлсэн. Цаашид экспортод ямар нэгэн хориг тавихгүй, засгийн газар ХАА-н гаралтай бүтээгдэхүүнийг экспортод гаргах ажлыг дэмжиж ажиллана. Гол тавих шаардлага нь эрүүл ахуй, стандартын шаарлага хангасан байх ёстой" гэлээ.

Ч.Номин: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэмжих хуулийг УИХ-д өргөн барихаар бэлтгэж байна
Ч.Номин: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэмжих хуулийг УИХ-д өргөн барихаар бэлтгэж байна
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.