Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: ҮХЦ-ээс хариу ирээгүй тул байнгын хороо, чуулган хуралдах эсэх нь тодорхойгүй байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 25 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 14 цагаас хуралдаж, Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаартай тогтоолтой холбоотой асуудлыг хэлэлцэхээр байсан. Гэвч байнгын хорооны хуралдаан 15 цаг болж байхад хараахан эхлээгүй байна.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр ҮХЦ рүү өчигдөр УИХ-ын тамгын газраас явуулсан лавлагаа, албан бичигт хараахан хариу нь ирээгүй байгаа тул ийнхүү байнгын хорооны хуралдаан цагтаа эхэлж чадахгүй байгаа аж. Ардын намын “бүдүүн” бүлгийн гишүүд яг одоо Д.Тогтохсүрэн даргын өрөөнд цуглаж Цэцийн албан бичигтэй холбоотой болон цаг үеийн асуудлаар санал солилцож байгааг эх сурвалж мэдээлэв.

Мөн Цэцийн хариу тайлбар удаж байгаа нь байнгын хорооноос гадна өнөөдөр 16 цагаас хуралдахаар товлогдсон чуулганы нэгдсэн хуралдааныг ч гэсэн хойшлуулах магадлалтай байна.

Харин Цэцийн хариу тайлбар юун дээр ийнхүү “гацаж” буй нь одоогоор тодорхойгүй байгаа ч, сайдуудын томилгоотой хамаатай байж болзошгүй юм. Цэцийн хариу болон байнгын хороо, чуулганы хуралдааны талаарх мэдээллийг бид цаг алдалгүй эргэн мэдээлэх болно.

Г.Лхагвадорж

Шиничи Хигашиүэ: Зүрх судасны төв байгуулахад эмч нарыг сургаж бэлтгэх, туршлага солилцоход анхаарна
Шиничи Хигашиүэ: Зүрх судасны төв байгуулахад эмч нарыг сургаж бэлтгэх, туршлага солилцоход анхаарна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.