Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шиничи Хигашиүэ: Зүрх судасны төв байгуулахад эмч нарыг сургаж бэлтгэх, туршлага солилцоход анхаарна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 55 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Хаяши Мотоо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан. Энэ үеэр хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Япон Улсын бизнесийнхэн, найрамдлын нийгэмлэгийн гишүүд зэрэг 80 гаруй хүн манай улсад ирээд байна. Японы хувийн эмнэлгийн хамгийн том групп, 71 эмнэлэг, 400 гаруй клиник эмнэлгийн байгууламжтай Токушүкай медикал группийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан юм.

Уулзалтаар Токушүкай медикал группийн Ерөнхийлөгч Шиничи Хигашиүэ Монгол Улсад Зүрх судасны төв байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн эмч нарыг сургаж бэлтгэх, харилцан туршлага солилцоход анхаарч ажиллана гэлээ.

Абэ Шинзог үдэх төрийн оршуулгын ёслолд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцоно
Абэ Шинзог үдэх төрийн оршуулгын ёслолд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцоно
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.