Дэлхийн зах зээл дээр түүхий нефтийн үнэ буурсантайгаар холбоотойгоор дизель түлш болон Аи-95 бензиний үнэ буурсан. Үүнтэй холбоотойгоор намрын улирал буюу ургац хураалт ид өрнөж байгаа энэ үед шатахууны үнэ буурч байгаа нь сайшаалтай байгаа.
Тэгвэл энэ талаар УУХҮЯ-ны дэд сайд О.Батнайрамдал "Энэ намрын ургац хураалтад ХХААХҮЯ-наас ойролцоогоор 10 мянга орчим тонн дизель түлш хэрэглэнэ гэсэн тооцоо байгаа талаар хэлсэн. Хаврын тариалалт хийхэд дизель түлшний үнэ ямар байсан тэр үнээс өөрчлөгдөхгүйгээр тогтворжуулах арга хэмжээ авч байгаа. Яг энэ ургац хураалтын үед шатахууны үнэ буурч байгаа нь маш сайшаалтай үйл явдал гэж харж байгаа" гэв.