Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийтийн албанд томилогдох 271 иргэний ХАСУМ-ийг хянав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 8 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 271 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 153 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.

Одоогоор ажиллагаанд 118 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 37 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 2 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 20 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.

З.Мэндсайхан: ЗГ-ын зүгээс ХАА-н барааны экспорт ямар ч саадгүй байх тал дээр анхаарч ажиллана
З.Мэндсайхан: ЗГ-ын зүгээс ХАА-н барааны экспорт ямар ч саадгүй байх тал дээр анхаарч ажиллана
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.