Энэ долоо хоногт орсон аадар борооны улмаас амиа алдсан иргэдийн тоо 12 болж, долоон хүн ор сураггүй алга болсон гэж Yonhap news агентлаг мэдээлжээ. Амиа алдсан иргэдийн долоо нь Сөүл хотод, гурав нь ойр орчмын Кёнги мужид, хоёр нь зүүн Ганвон мужид байсан гэж Төвийн Гамшиг, аюулгүй байдлын эсрэг штабаас мэдээлсэн байна.
Нийт 3,796 байшин, барилга усанд автсаны ихэнх нь Сөүлийн өргөн хүрээний бүсэд байна.
Улс даяар 6000 орчим хүн орон гэрээс нүүлгэн шилжүүлсэн бөгөөд тэдний ихэнх нь орон нутгийн сургууль, биеийн тамирын зааланд амарч байна гэж албаныхан мэдэгджээ.
Эх сурвалж: Yonhap news