Энэтхэгийн Ченнай хотод дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад долдугаар сарын 26-наас наймдугаар сарын 10-нд болж, үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Батсайханы удирдлага дор эрэгтэйчүүдийн шигшээ баг амжилттай оролцсон.
Тэмцээнээр, Үндэсний шигшээ баг, "Кайсса" клубийн тамирчин Төрмөнхийн Мөнхзул их мастер цол хүртсэн юм. Тэгвэл өнөөдөр Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан тамирчдыг хүлээн авч уулзан отгон их мастер Т.Мөнхзулыг 30 сая төгрөгөөр шагнан, жуух бичиг гардууллаа.