Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Дөрвөн сартай хүүхдээ гудамжинд орхин явсан хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 6 секунд

Энэ оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт дөрвөн сартай хүүхдээ эцэг, эх нь гудамжинд орхин явсан хэрэг гарсан. Нярай одоогоор улсын асрамжийн газарт аюулгүй байгаа юм.

Харин эл хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл, мэдээллийн төвөөс тодруулахад "Дөрвөн сартай хүүхдээ гудамжинд орхин явсан хэргийг гэмт хэргийн шинжтэй хэмээн үзэж Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.

Ташрамд дурьдахад, албаныхан хүүхдийг ар гэрт нь эргэн нэгтгэж, ээжтэй нь цуг байлгах байр суурьтай байгаа байгаа бөгөөд зарим нөхцөл байдлаас шалтгаалан эцэг, эхийг нь хэсэг хугацаанд ажигласны дараагаар тодорхой шийдвэр гаргах нь зөв гэж үзжээ.

“Хүүгээ өргүүлнэ“ хэмээн зар тавьсан эмэгтэйг хүүтэй нь цуг хамгаалах байранд авчээ
“Хүүгээ өргүүлнэ“ хэмээн зар тавьсан эмэгтэйг хүүтэй нь цуг хамгаалах байранд авчээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд