Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зам, гүүрний ажилд оролцож байсан 24 настай иргэн усанд осолдон амиа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Архангай аймгийн төвөөс зүүн хойд зүгт 103 км-т, Өлзийт сумын Ямаат багийн “Дуут толгой” гэдэг газар зам, гүүрний ажилд оролцож байсан нэг хүн “Орхон” голын усанд живсэн тухай дуудлагыг наймдугаар сарын 1-ний өдрийн 14 цаг 9 минутанд өгчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн наймдугаар сарын 4-ний өдрийн 07 цагт Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат иргэн 24 настай иргэнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Улмаар мөн өдрийн 11 цаг 30 минутанд “Орхон” голын ус осолдсон газраас 200 метрийн зайд, 2 метрийн гүнээс тухайн иргэний цогцсыг олж, Өлзийт сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

Гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.