Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН-ын Генсек Д.Амарбаясгалангийн гомдлоор АН-ын ЕНБД И.Мөнхжаргалыг өнөөдөр шүүнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 7 секунд

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Мөнхжаргалд холбогдох шүүх хурал өнөөдөр 11.30 цагаас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогджээ. Түүнийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Амарбаясгалан МАН-ын нэр хүндэд халдсан хэмээн гомдол гаргасан байна.

Түүнийг Эрүүгийн хуулийн 13.14-1-т зааснаар буруутгаж байгаа аж. Тус зүйл ангид "Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" хэмээн заажээ.

Шүүгчээр Х.Идэр оролцох юм.

ЦЕГ: Малчид шороон зам дээр мотоцикл их унаж байгаагаас осолдож амиа алдах тохиолдол нэмэгдэж байна
ЦЕГ: Малчид шороон зам дээр мотоцикл их унаж байгаагаас осолдож амиа алдах тохиолдол нэмэгдэж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.