Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Малчид шороон зам дээр мотоцикл их унаж байгаагаас осолдож амиа алдах тохиолдол нэмэгдэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 20 секунд

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 505 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 318 дуудлага мэдээлэл бүртгэгджээ

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 3 хүн, Орон нутагт 6 хүн гэмтэж бэртэж нийт 9 хүн гэмтэж бэртсэн. Ослын улмаас Нийслэлд хүний амь хохироогүй, Орон нутагт нэг хүний амь хохирсон байна.

Нийслэлд явган зорчигч хэлбэрээр 3 хүн гэмтсэнээс, 1 хүүхэд гэмтэж бэртсэн байна. Орон нутагт онхолдох хэлбэрээр 2 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон. Мотоциклтой 3 осол бүртгэгдэж 4 хүн гэмтсэн байна.

Зөвхөн энэ 7 сард мотоциклтой 54 осол бүртгэгдсэнээс 27 хүн гэмтэж бэртэн 9 хүний амь хохирсон байна.

Мотоциклын ослоор гэмтэж бэртэж амь хохирч байгаа байдалд дүн шинжилгээ хийхэд төв магистрал аспалтан зам дээр бус шороон зам дээр сум баг дээр малын бэлчээр дээр хээр ихэнх тохиолдолд осолдож байна. Мотоциклын ослоор гэмтэж бэртэж амь хохирч байгаа байдалд дүн шинжилгээ хийхэд төв магистрал аспалтан зам дээр бус шороон зам дээр сум баг дээр малын бэлчээр дээр хээр ихэнх тохиолдолд осолдож байна. Улмаар осолд холбогдохдоо хамгаалах малгай, хамгаалалтын хэрэгсэлгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоцикл жолоодож явдаг нь тогтоогдож энэ байдлууд нь осолд холбогдох үндсэн шалтгаанууд болж байна.

Энэ төрлийн ослын дийлэнх тохиолдолд айл гэрийн амьжиргааг залгуулж байдаг эцэг, эсвэл эрэгтэй хүүхдүүд нь холбогдсоноор өрх гэрийн амьжиргаанд шууд нөлөөлж хүүхдүүд нь өнчирч үлдэн эхнэрүүд нь өрх толгойлон үлдэж байгаа харамсалтай дүр зургууд хөдөө орон нутагт их тохиолдох болсон талаар цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Монгол Улс ФАТФ-ын зөвлөмж 15-ын үнэлгээг ахиулав
Монгол Улс ФАТФ-ын зөвлөмж 15-ын үнэлгээг ахиулав
 
ДУЭЛЬ: УИХ-ын дарга ​​​​​​​VS Сангийн сайд /Үндсэн хууль зөрчсөн асуудал/
ДУЭЛЬ: УИХ-ын дарга ​​​​​​​VS Сангийн сайд /Үндсэн хууль зөрчсөн асуудал/
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.