Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нуурын усанд хөл алдсан нэгийгээ аврах гэж араас нь ороод хамт живж амиа алджээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 16 секунд

Нуурын усанд живсэн нэгийгээ аврах гэж араас нь ороод хамт живж амиа алджээ. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг “Хотон” нуурын эрэгт нэг ангийн найман хүн зугаалж явснаас нуурын усанд орж байсан нэг хүн хөл алдан живсэнд нь аврах гэж араас нь орсон нэг хүн хамт живж, осолдсон тухай дуудлага долдугаар сарын 25-ны өдрийн 23:00 цаг орчимд бүртгэгджээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид долдугаар сарын 26-ны өдрийн 07:10 цагт тухайн газарт очиж эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Ажиллагааны дүнд “Хотон” нуурын 16 метр орчим гүн /эргээс 25 метр/-ээс Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат 22 настай эрэгтэй А, 15 метр орчим гүн /эргээс 30 метр/-ээс 22 настай эрэгтэй Н нарын цогцсыг тус тус олж, аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн байна.

ФОТО: Монголчуудын “БҮТЭЭСЭН“ МАРЗАН арслангууд
ФОТО: Монголчуудын “БҮТЭЭСЭН“ МАРЗАН арслангууд
 
Уурхайн ажилчид маргалдаж, нэгнийхээ аминд ХҮРЧЭЭ
Уурхайн ажилчид маргалдаж, нэгнийхээ аминд ХҮРЧЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.