МоАХ-ын дарга Д.Монголхүүгийн кино зураг авалтын үед вагон дотор буутай авхуулсан зургийг Эрүүгийн цагдаагийн албанаас утсаар залгаж тодруулсан талаар өөрийн цахим хуудсандаа бичжээ.
Тэрбээр "Маниус дээр ажилладаг шигээ хон хэрээдийн Энхбат, Бээжин, элдэв янзын монгол гэмт хэргийн бүлэглэлүүд, манай гэрт халдагсад, Со ахын гэрийн гадаа очигсод, талбай дээр ирж халдагчид, Амарааг зодсон этгээд, заналхийлэгчид дээрээ ажиллаасай. Ер нь эдгээрийг цагдаагийн байгууллага өөрсдөө зохион байгуулалттайгаар өөрсдөө явуулсан гэж хардах үндэслэл бүрэн төрөөд байгаа" гэжээ.