Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шри-Ланка Улсын Ерөнхийлөгч Сингапур руу зугтаж, огцрох өргөдлөө мэйлээр илгээжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 1 секунд

Шри-Ланка улсад гарсан олон нийтийн эсэргүүцлийн жагсаалын дараа тус улсын Ерөнхийлөгч Готабая Ражапаксар Сингапур улс руу зугтжээ.

Тэрбээр төрийн тэргүүний албан тушаалаасаа огцрох хүсэлтээ Сингапур улсаас и-мэйлээр илгээсэн талаар ВВС агентлаг мэдээллээ.

Шри-Ланка улсын парламентын спикер Ерөнхийлөгчийн хүсэлтийг хүлээн авснаа баталж, хууль эрх зүйн зарим асуудлыг шийдсэний дараа буюу өнөөдөр /2022.07.15/ тус улсын төрийн тэргүүн Готабая Ражапаксарын хүсэлтийг хүлээн авч буйгаа албан ёсоор зарлана хэмээн мэдэгдсэн байна.

Шри-Ланка улс сүүлийн 70 гаруй жилд тохиолдож байгаагүй санхүүгийн хямралтай нүүр тулж түүхэндээ анх удаа өр төлбөрөө төлж чадахгүйд хүрсэн билээ. Улмаар дэлхийн хамгийн том зээлжих зэрэглэлийн хоёр агентлаг Шри-Ланка дефолт зарласан болохыг зарласан юм.

Эх сурвалж BBC

ТАНИЛЦ: Бүх худалдааны төв, зах, сүлжээ дэлгүүрүүдийн ажиллах хуваарь
ТАНИЛЦ: Бүх худалдааны төв, зах, сүлжээ дэлгүүрүүдийн ажиллах хуваарь
 
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.