Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДЭЭД ШҮҮХ: 500 мянган төгрөгийн хахуулаар цэцэрлэгтээ хүүхэд оруулсан эрхлэгчийг 10 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОЛОО

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 45 секунд

Иргэн Н нь цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа нутаг дэвсгэрийн харьяалалд багтаагүй хүүхдийг цэцэрлэгт элсүүлж, 500 мянган төгрөгийн хахууль авчээ. Харин хүүхдийн ээж Х нь өөрт давуу байдал бий болгох үүднээс түүнд хахууль өгсөн хэрэгт холбогдож, улмаар прокуророос дээрх хоёр иргэнийг хахууль авах, өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүхээс иргэн Н-г нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулсан байна. Харин хахуульд авсан 500 мянган төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ. Түүнчлэн иргэн Х-г өөрийн ашиг сонирхлын төлөө нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн гэм буруутай гэж дүгнэн, 2 сая 700 мянган төгрөгөөр торгох, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ял шийтгэсэн байна.

Шүүгдэгч Н болон түүний өмгөөлөгч нараас “... хахууль аваагүй. Харин хуульд нийцүүлэн тогтоосон дүрмийн хүрээнд хандив авч, цэцэрлэгийн үйл ажиллагаанд зарцуулж, зохих журмын дагуу тайлагнасан” гэх агуулгаар гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хянан үзээд анхан шатны шүүх хуульд нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж дүгнэжээ.

Шүүгдэгч Н болон түүний өмгөөлөгч нараас “хандив авч, цэцэрлэгийн үйл ажиллагаанд зарцуулж, зохих журмын дагуу тайлагнасан нь гэмт хэрэг биш” гэх боловч цэцэрлэгийн эрхлэгч Н нь иргэн Х-ээс анх 500 мянган төгрөгийг байгууллагын бус, өөрийн хувийн нэрийн дансаар хүлээн авсан, уг мөнгийг хувийн хэрэгцээндээ зориулж захиалсан тавилгын үнийг төлөх зорилгоор өөр байгууллагын дансанд шилжүүлсэн нь нотлох баримтаар тогтоогдсон тул энэ үйлдэл нь албаны үүргээ хувийн зорилгодоо ашигласан гэмт хэрэг мөн гэж шүүх үзсэн байна.

Өөрөөр хэлбэл, цэцэрлэгийн эрхлэгч Н нь албаны үүргээ хувийн зорилгодоо ашигласнаар гэмт хэрэг төгссөн гэж үзэж, Улсын дээд шүүхээс хоёр шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Цар тахлын үед жимс, ногооны үнийг хөөрөгдөж, их хэмжээний ашиг олсон иргэнийг ТОРГОЛОО
Цар тахлын үед жимс, ногооны үнийг хөөрөгдөж, их хэмжээний ашиг олсон иргэнийг ТОРГОЛОО
 
Ч.Лодойсамбуу: Хоригтой холбоотой хамгийн том хариуцлага хүлээлгэх хүн бол Сангийн сайд Б.Жавхлан
Ч.Лодойсамбуу: Хоригтой холбоотой хамгийн том хариуцлага хүлээлгэх хүн бол Сангийн сайд Б.Жавхлан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.