АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден коронавирусийн омикрон хувилбар Хойд Америкт бүртгэгдсэн нь "санаа зовох асуудал мөн ч сандрах асуудал биш" гэж тодорхойлов.
Тэрбээр "Хэрэв хүмүүс вакцин хийлгэж, маск зүүсэн хэвээр байвал одоохондоо хөл хорио тогтоох шаардлагагүй гэж үзэж байна" гэжээ.
Хил залгаа Канад Улсад омикрон хувилбарын тохиолдлууд илэрсэн бөгөөд АНУ-ын иргэдийг Африкийн найман улсад зорчихыг хориглосон юм. АНУ-ын хойд хөрш Канад ням гарагт Нигерт аялсан хоёр хүнээс омикрон хувилбар илэрсэн талаар мэдээлсэн юм.
Эх сурвалж: BBC