Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Баасанхүү: Ордны хуйвалдаанаар төрийн эрх мэдлийг авах гэсэн Г.Занданшатар мэтийн увайгүй хүмүүс Үндсэн хуульд халдахыг зөвшөөрөхгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 48 секунд

АН-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. АН-ын бүлгийн хуулийн зөвлөх О.Баасанхүү "Нөхцөл байдал маш хүнд байна. Налгар зуны цаг эхэлчихлээ. Налайгаад амарч зугаалаад юманд анхаарахаа больчихдог. Ялангуяа баяр наадмаар хэрэггүй зүйл ярихгүй, муу амлахгүй гэдэг. Гэтэл ноцтой зүйл үүсээд байгаа тул хэлж анхааруулахаас өөр арга алга. Үндсэн хуулиа өөрчлөхөөр ярьж байна. Гэтэл тус өөрчлөлтийг Төрийн ордны хуйвалдааны байдлаар хийх хандлага руу явж байна.

Г.Занданшатар байгаа цагт Үндсэн хуулийг өөрчлөх асуудал байж болохгүй. Энэ бол ёсзүйгүй үйлдэл гэж хэлмээр байна. АН-ын хуулийн багийнхан Г.Занданшатарын ноцтой асуудлыг удахгүй гаргаж тавина. Ордны хуйвалдаанаар төрийн эрх мэдлийг авах гэсэн увайгүй хүмүүс Үндсэн хуульд халдахыг зөвшөөрөхгүй.

Тэр тусмаа зарим нэгэн этгээдүүдтэй нийлж АН-ын бүлэгт халдсан. Хууль бус зүйл хийж байгаатай хатуу тэмцэнэ. Өмнө нь МАН, АН-ын бүлгийг хагалж байсан. Удахгүй чуулган тарах гэж байна. Олигтой хууль хэлэлцээгүй. Д.Цогтбаатар гутал хувцасны хууль ярьж байсан бол Г.Занданшатар нохой муурны тухай хууль өргөн барихаар ярьж байна. Гэтэл Монгол Улсын өрийн асуудлыг яах вэ. Өрөндөө газар нутгаа алдах эрсдэл үүсээд байна. Элчин сайд нар ажлаа хийж чадахгүй байна. УИХ-ын бүрэн эрх хэрэгжих чадамжгүй байна. Иймэрхүү байдалтай байвал УИХ-ыг тараана" хэмээлээ.

СХД, Багануур дүүргийн нөхөн сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулжээ
СХД, Багануур дүүргийн нөхөн сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулжээ
 
ЧУУЛГАН: Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувийг орлуулах тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив
ЧУУЛГАН: Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувийг орлуулах тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.