Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 2020 онд хөнгөлөлттэй зээл олгох төслийг хүлээн авч байна

Огноо
Унших
2 минут 22 секунд


Монгол Улсын Засгийн газраас баталсан тогтоолын дагуу “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу төсөл хүлээн авах үйл ажиллагааг орон даяар нэгэн зэрэг эхлүүллээ.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2020 онд олгох зээлийг коронавируст халдварын улмаас үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан хүн амын хүнсний хангамжийн тогтвортой байдал, стратегийн хүнсний хэрэгцээг хангах, эрүүл мэндийг хамгаалах, халдваргүйтгэл ариутгалын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжинэ.

Журмын хүрээнд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг шинэ хуулийн дагуу ангилж, ангилал тус бүрт зээлийн багцыг хуваарилан олгох бөгөөд, орон нутгаас шалгарсан бичил ангилалд хамаарах аж ахуйн нэгжүүдийн  зээлийг банкаар дамжуулахгүй Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас шууд санхүүжүүлэхээр, олгох зээлийн хэмжээг төсөл ирүүлэгчийн борлуулалтын орлоготой  уялдуулснаараа онцлог юм.

Иймд сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдахыг хүссэн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай” хуулинд заасны дагуу аль ангилалд хамаарах ЖДҮЭ болохоо тодорхойлуулж, гэрчилгээ авах шаардлагатай юм.


ЗЭЭЛИЙН ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ:

ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

  • Эхлэх:   2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 08:30 цаг
  • Дуусах: 2020 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 17:30 цаг

ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХЭЛБЭР, БАЙРШИЛ

  • Улаанбаатар хотод:

Төслийн материалыг цахим хэлбэрээр https://zeel.smefund.gov.mn/loan хаягаар хүлээн авна.

  • Хөдөө, орон нутагт:

Тухайн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын байранд төслийн материалыг битүүмжлэн цаасан хэлбэрээр хүлээн авна.  /Аж ахуйн нэгжийн нэр, регистрийн дугаар, хүссэн зээлийн дүн, утасны дугаарыг дугтуйны гадна талд бичсэн байх/

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ:

  • Веб сайт: www.smefund.gov.mn
  • Фэйсбүүк пэйж хуудас: Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /SME Fund
  • Утас: 77485555-1, 99897557
  • Аймгуудын “Хүнс, хөдөө аж ахуйн газар”- аас лавлана уу.
Япон Улсын Засгийн газраас 670 мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэ
Япон Улсын Засгийн газраас 670 мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.