Солонгост хүлэмжийн ажил хийж байсан Монгол залуугийн цогцос 20 хоногийн дараа гэрээсээ өмхийрч муудсан байдалтай олджээ. Тэрээр 12 сая воны цалингаа авч чадаагүйн дээр Солонгос захирал нь гурван залуутай нийлж түүнийг зодсон байж болзошгүйг цагдаагийн байгууллага нь шалгаж байна.
Энэ асуудлыг ГХЯ-наас тодруулахад "энэ хэрэг өнгөрсөн онд гарсан нь үнэн. Гэрээсээ нас барсан байдалтай олдсон. ГХЯ, Сөүл дэх ЭСЯ ажиллаж байгаа. Ар гэр нь Солонгосын шалгаж байгаа хууль хяналтын байгууллагад албан ёсны хүсэлтээ өгсөн, хэрэг нээгэнд шалгаж байна" гэх тайлбар өглөө