Монгол Улсад хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй мах, махан бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэх, нийлүүлэх, экспортлох үйл ажиллагаатай холбоотой асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцжээ. Улмаар хүнсний чанар аюулгүй байдал, шаардлага стандартыг хангуулах зорилгоор дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, гадаад улсад экспортлодог 31 ААН-ийн 16-ынх нь тусгай зөвшөөрлийг цуцалж, цаашид хяналт шалгалт үйл ажиллагааг үргэлжлүүлэх болсон хэмээн Шадар сайд С.Амарсайхан мэдээлсэн.
Тэрбээр ААН-үүдийг тусгай зөвшөөрлийг цуцалснаа ийн тайлбарлалаа. "Шаардлагагүй хангахгүй, хангаагүй орчинд үйл ажиллагаа явуулсан учир тусгай зөвшөөрлийг нь цуцалж байна. Би өнгөрсөн амралтын өдөр дулааны аргаар мах боловсруулж буй 10-аад үйлдвэрээр орж ажиллахад үндсэн хоёр нь л шаардлага хангаж байна. Үлдсэн 8 нь шаардлага хангахгүй байгааг мэргэжлийн байгууллагууд дүгнэж байна.
Эрүүл ахуй, аюулгүй байдал, технологийн дэмжлэг талаасаа алинд нь ч шаардлага хангахгүй байна. Засгийн газар мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд дээр үндэслэж, шийдвэр гаргаж, хяналтаа үргэлжлүүлнэ. Энэ удаа зөвхөн махны асуудал ярьж байгаа мэт боловч цаашдаа хүнсний аюулгүй байдлыг тэр чигт нь ярина" гэлээ.