Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СХД-ийн мэргэжлийн хяналтын удирдлагуудыг бүрэлдэхүүнээр нь өөрчилж, МХЕГ, ХХААХҮЯ, СХЗГ, НМГ-ын албан тушаалтнуудад хариуцлага тооцно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 50 секунд

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар энэ оныг дуустал дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлохыг түр зогсоосон байна.

Мөн Эмээлтэд хариуцлага алдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцохоор болсон. Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан "Үүрэг хариуцлагаа хангалттай биелүүлээгүй, хяналт шалгалтаа хийгээгүй. Бусад хариуцлагатай холбоотойгоор СХД-ийн МХГ-ын удирдлагыг бүрэлдэхүүнээр нь өөрчилж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын зарим албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, сэлгэх, хариуцлага тооцох, хуулийн байгууллагад шалгуулах болно. Мөн Стандарт хэмжил зүйн газар, ХХААХҮЯ-ны албан тушаалтнуудад хариуцлага тооцох болно" гэлээ.

Э.Цэндбаатар: Би Э.Шинэчагтагыг зүгээр л АЙМАР зодмоор байна
Э.Цэндбаатар: Би Э.Шинэчагтагыг зүгээр л АЙМАР зодмоор байна
 
Улаанбаатарт -15 хэм хүйтэн. Шөнөдөө цас орж, өдөртөө цас орохгүй
Улаанбаатарт -15 хэм хүйтэн. Шөнөдөө цас орж, өдөртөө цас орохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.